Нэвтрэх | Бүртгүүлэх

 

 Шинэ жилийн баяраар хүн бүрд тохирсон бэлгийг нь олж бэлэглэнэ гэдэг амаргүй. Хэдий их цаг зав, сэтгэл гаргасан ч авсан бэлэг тань таалагдахгүй байж мэднэ. Заримдаа хэн нэгэнд сонгож бэлэг авна гэдэг нь энэ дэлхийн хамгийн хэцүү ажил шиг санагдах ч үе бий. Гэхдээ дулаахан оймсноос авхуулаад хэрэглээний цахилгаан бараа хүртэл маш олон төрлийн бэлгийг хайртай дотны хүндээ бэлэглэж болно. Танд гадуур дэлгүүр хэсч хэн нэгэнд тохирсон бэлэг хайх цаг зав байхгүй бол бид танд тохирох бэлгүүдийг санал болгоё.

Өөрийн гараар урласан зургийн цомог

Шинэ жил бол гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ хамт баярладаг хамгийн гоё баяруудын нэг билээ. Тэдгээр дотны хүмүүстээ зарим тохиолдолд үнэтэй гоё бэлэг гэхээсээ илүү сэтгэл шингэсэн бэлэг бэлэглэх нь илүү дээр сонголт байдаг. Хамгийн сайн найздаа тохирох бэлгийг нь сонгож чадахгүй байгаа бол зүгээр л гайхалтай дурсамж шингэсэн зурагнуудаа альбом болгоод бэлэглэвэл ямар вэ? Дотны хүмүүсийн хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол дурсамж байдаг шүү дээ. Тэгвэл тэдгээр хөгжилтэй, жаргалтай дурсамж шингэсэн зургуудаа угаалгаад өөрийн гараар альбом хийж өгч шинэ он солигдох аз жаргалтай мөчийг тэдгээр дурсамжуудаараа чимээрэй.

Ухаалаг цаг

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн ухаалаг цагийг та дотны найздаа эсвэл хайртай хүндээ ч авч өгөөрэй. Энэхүү цаг нь гоёмсог дизайнтайгаас гадна маш олон ухаалаг үйлдлүүдийг өөртөө агуулсан.

Эдгээр цаг нь өөртөө:
- Даралт хэмжих,
- Цусны даралт хэмжих,
- Алхалт хэмжих,
- Утасны дуудлага, мессежээ хянах
- Facebook, Instagram зэрэг сошиал хуудсуудаа хянах гэх мэт ухаалаг үйлдлүүдийг агуулсан юм. Мөн та утсаа хаан тавьсанаа мартаад, олохгүй байвал ухаалаг цагнынхаа тусламжтайгаар утасныхаа хаана байгааг олох боломжтой.

Төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр аваарай: http://next.mn/index.php/p/6448

Дулаахан ноосон оймс

Өвлийн улиралд дулаан явах шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Гэр дотроо ч дулаахан оймстой байх сайхан. Тэгвэл яагаад шинэ жилийн баяраар хэн нэгэнд дулаахан, зөөлөн мэдрэмжийг бэлэглэж болохгүй гэж? Хайртай дотны хүндээ өдөр бүр хэрэглэгдэх бэлэг авч өгөхийг хүсч байгаа ч юу авч өгөхөө мэдэхгүй байвал хүйтэн өвлийг дулаан давах дулаахан бас гоёмсог оймсыг бэлэглээрэй.

Сүүлийн үед дэлгүүрүүдээр маш гоёмсог загварын ноос, ноолууран оймснууд зарагдах болсон. Та шинэ жилийн баяраар тэдгээр оймсноос арай илүү чамин шинэ жилийн уур амьсгал оруулах гоёмсог оймсыг бэлэглээрэй.

Тэмдэглэлийн дэвтэр

Хэтэрхий хуучинсаг санагдаж магадгүй л юм. Гэхдээ дэвтэр бол хүн бүрийн байнгын хэрэглээ учраас хэзээ ч хуучирсан бэлэг болохгүй. Та хэрвээ хэн нэгэн хүнд юу бэлэглэхээ мэдэхгүй байгаа бол хамгийн сонгодог бэлэг болох тэмдэглэлийн дэвтрийг сонгоорой. Сүүлийн үед янз бүрийн өнгө дизайнтай дэвтэр хэвлэгддэг болсон бөгөөд та хүсвэл тухайн хүнд зориулсан цор ганц дэвтрийг хийлгэж болно.

Robobloq робот

 

Өсч том болсон хүүхдэдээ юу авч өгөхөө мэдэхгүй байвал Robobloq брэндийн робот яг түүнд тохирох хамгийн догь бэлэг байх болно. Ялангуяа инженер болохыг хүсдэг хүүхдүүдэд хамгийн том бэлэг болж чадна.

Учир нь энэхүү робот нь 260 гаруй метал эд ангиас бүтэх бөгөөд Qoopers загварыг л гэхэд 6 өөр төрлөөр угсарч болдогоороо давуу талтай. Arduino эх хавтанг хүссэнээрээ программчилж, Javascript, C++ програмчлалын хэл дээр код бичиж кодчилох боломжтой.

Агаар цэвэршүүлэгч

Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдол хэвийн хэмжээнээс хэд дахин их болсон энэ үед хайртай дотны хүндээ ялангуяа гэр бүлийн гишүүндээ эрүүл агаарыг бэлэглэх нь хамгийн сайхан биш гэж үү?

Монголын зах зээлд маш олон төрлийн агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байгаа боловч үнэ болон чанарын хувьд харилцан адилгүй байдаг. Агаар цэвэршүүлэгч сонгохдоо төхөөрөмжийн шүүлтүүрийн чанар болон тоног төхөөрөмж, эд ангиудын олдоц хэр байгааг анхаарах хэрэгтэй. Агаарт буй тоос тоосонцорыг Хепа болон Карбон шүүлтүүр хангалттай шүүж чаддаг. Харин шүүлтүүрийг хэрэглээнээс хамаараад 6-12 сарын дотор солих хэрэгтэй болдог. Тиймээс албан ёсны борлуулагчаас худалдан авах хэрэгтэй.

Philips брэндийн албан ёсны борлуулагч Нэкст электроникс агаарт дэгдсэн тоос тоосонцор, өвчин үүсгэгч нян бактерийг 99,97% хүртэл шүүж, цэвэршүүлэх чадвартай агаар цэвэршүүлэгч төхөөрөмжүүдийг худалдаалж байгаа бөгөөд яг одоо шинэ жилийн хямдралтай “Red box, Red Juke” хөтөлбөрөө зарласан байгаа юм байна. Та энэхүү хямдралтай худалдааны үеэр цахилгаан бараагаа хамгийн хямд буюу 40 % хүртэлх хямдарсан үнээр худалдан аваад давхар Nissan Juke автомашины эзэн болох сугалаат худалдаанд оролцох эрхтэй болох юм байна.