Нэвтрэх | Бүртгүүлэх

 

Өсөж том болсон хүүхдэдээ ямар тоглоом авч өгөхөө мэдэхгүй байна уу? Тэгвэл бид танд STEM /Science Technology Engineering Mathematics/ технологид суурилсан Robobloq тоглоомыг санал болгож байна. Энэхүү 4 төрлийн робот нь таны хүүхдийг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл болон математикийн ухаанд суралцах боломжийг олгохоос гадна бүтээлч байдлыг нь дээшлүүлэх болно.

Robobloq компаниас 4 загварын роботыг үйлдвэрлэсэн бөгөөд эдгээр төхөөрөмжүүд тус бүрийн онцлогийг танилцуулъя.

-Q-Elephant загвар-

Q-Scout нь Robobloq роботуудаас хамгийн энгийн бөгөөд өхөөрдөм загвар юм. Бусад 3 загварын хувьд 2-6 төрлийн өөр дүрсээр угсарч болдог бол энэхүү загварыг ердөө нэг загвараар угсарч болно.

Хэдий жижиг ч гэлээ энэхүү робот нь маш хүчтэй Arduino эх хавтантай бөгөөд үүн дээр C++, Javascript зэрэг программуудыг ашиглан хүссэн командаа өгч болох юм.

Төхөөрөмжийг хөдөлгөж удирдахад ямар ч нэмэлт төхөөрөмж, эсвэл удирдлага хэрэггүй. Зүгээр л утсандаа аппликейшн суулгахад хангалттай.

Роботын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу?:  http://next.mn/index.php/p/6490

-Qoopers загвар-

260 гаруй метал эд ангиас бүрдсэн Qoopers загварын роботыг угсрахдаа өөрийн сонирхолд тохируулан 6 янзаар угсарч болно.

Qoopers загварын нүүр болох дэлгэцний хэсэгт та хүссэн дүрсээ гаргаж болно. Инээмсэглэсэн эсвэл гунигласан царай гаргаж эсвэл зүгээр л үг бичиж болно. Магадгүй хэн нэгэнд хэлж чадахгүй байгаа үгээ дэлгэцэнд дээр нь гаргаад түүн рүү роботоо явуулж болох юм.

Роботын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу?: http://next.mn/index.php/p/6491

-Q-Dino загвар-

Одоогоос хэдэн 10 сая жилийн өмнө далай тэнгис, хуурай газрыг эзэгнэж байсан хамгийн том хөхтөн амьтан болох үлэг гүрвэлийн  хэлбэртэй робот Q-Dino-г танилцуулж байна.

Q-Dino бол 260+ гаруй метал эд ангиас бүрдсэн робот нь Тарбозавр буюу урд хөл нь богино, аварга том толгойтой үлэг гүрвэлийн загвараар хийгджээ. Энэхүү загварын робот нь бат бөх металиар хийгдсэн бөгөөд яг л үлэг гүрвэл шиг хэлбэртэйгээр угсарч болох ба хүүхэд тань өөрийн сонголтоор мөлхөө болон босоо байдалтайгаар угсрах боломжтой.

Роботын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу?: http://next.mn/index.php/p/6493

-Q-Elephant загвар-

Үлэг гүрвэл бол дэлхийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн том хөхтөн амьтан. Харин одоо цагт дэлхий дээр байгаа хамгийн том хөхтөн бол заан юм.

Robobloq компанийн Q-Elephant загварын робот нь яг л заан мэт 4 хөлтэй бүтээгдсэн ба ямар ч гадаргуу дээр саадгүй явж чадна. Хөдлөх механизмийн хувьд хамгийн сонирхолтой нь яг л 4 хөлтөн шиг алхаж явдаг юм. Хүсвэл нэмэлтээр дугуй хийж 2 янзын заан роботтой болж болно. 

Роботын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу?: http://next.mn/index.php/p/6492

Robobloq-ийн 4 төрлийн робот нь тус бүрдээ өөр өөрийн гэсэн онцлог төрхтөйгөөс гадна төхөөрөмж бүрт нэмэлт мэдрэгч хэрэгслүүд дагалдан ирж байгаа бөгөөд эдгээр хэрэгсэлүүдээр дамжуулан өнгө, гэрэл, шугам зэргийг дагаж явах боломжтой бөгөөд өөрийн хүссэн командийг өгөх боломжтой юм.

Robobloq робот нь таны хүүхдийн бүтээлч сэтгэхүйг сайжруулахаас гадна таны хүүхдийн хамгийн сайн найз байж чадах болно