Нэвтрэх | Бүртгүүлэх

 

Хүмүүс тэр бүр анхаараад байдаггүй ч агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийн хувьд маш чухал 2 үзүүлэлт байдаг. Агаар цэвэршүүлэгч худалдан авахад төхөөрөмжийн брэнд, нэмэлт хэрэгсэл, ухаалаг үйлдлүүд чухал ч гэлээ бидний нүдэнд үл харагдах орчинд төхөөрөмж юу хийж чадах вэ? гэдэг нь хамгийн чухал юм.

Хүний нүд 0,10 микроноос жижиг хэмжээтэй тоосонцрыг хардаггүй. Харин агаарт буй өвчин үүсгэгчид 0,03 микроноос ч бага хэмжээтэй байдаг. Тэдгээрийг шүүх нь төхөөрөмжийн үүрэг. Гэхдээ бидэнд харагддаггүй учир төхөөрөмж юу хийж чадах талаар заасан тоон үзүүлэлтүүдийг бид тайлж уншиж чаддаг байх хэрэгтэй.

 Агаар цэвэршүүлэгч худалдан авахад 4 төрлийн түгээмэл үзүүлэлт байдаг. Үүнд:

  1. PM 2.5 нарийн тоосонцрыг шүүх хувь 
  2. Нян, бактери устгах хувь
  3. Цэвэршүүлэх талбайн хэмжээ
  4. Cadr буюу агаар сэлгэх хэмжээ

Эхний 2 үзүүлэлтэд ихэнх худалдан авагчид анхаардаг ч үнэндээ хамгийн гол үзүүлэлт нь цэвэршүүлэх талбайн хэмжээ болон агаар сэлгэх хэмжээ юм. Учир нь эдгээр үзүүлэлтээс шалтгаалан агаар цэвэршүүлэгчийн ашиглалт харилцан адилгүй байдаг. Энэ хоёр үзүүлэлтийг дэлгэрэнгүй тайлбарлавал:

ЦЭВЭРШҮҮЛЭХ ТАЛБАЙН ХЭМЖЭЭ

.

 

 

Энэ нь “тухайн агаар цэвэршүүлэгч хэр их талбайг хамран цэвэрлэх хүчин чадалтай вэ?” гэдгийг харуулдаг үзүүлэлт юм. Та гэрийнхээ хаана байрлуулахаас шалтгаалж өөрт тохирох үзүүлэлттэй төхөөрөмжийг сонгох хэрэгтэй юм.

 

  • Том цэлгэр талбай
  • Дамждаг өрөө 
  • 2 давхар буюу Пентхаус
  • Салангид өрөөтэй байр
  • Эсвэл зөвхөн нэг өрөөнд байрлуулахыг хүсч байж болно. Энэ бүгдээс шалтгаалаад өөр өөр үзүүлэлттэй төхөөрөмж байрлуулах нь зүйтэй юм

Манай улсад худалдаалагдаж буй агаар цэвэршүүлэгч төхөөрөмжүүд ихэвчлэн 25-70 м2 талбайн агаарыг шүүх чадалтай байдаг. Тиймээс төхөөрөмжийг сонгохдоо талбайн хэмжээнээсээ хэтрүүлэх болон багасгахгүй байх нь чухал. Учир нь ихдүүлсэн тохиолдолд цахилгааны болон ашиглалтын зардал нэмэгдэх ба багассан үед бүтээгдэхүүнээс хүссэн үр дүнгээ авч чадахгүйд хүрнэ.

Хэмжээг тогтоох талаар ямар нэг төвөгтэй зүйл байхгүй гэж хэлж болно. Та зөвхөн байрныхаа нийт талбайн хэмжээг мэддэг байхад л хангалттай. Үнэн хэрэгтээ бүх үйлдвэрлэгчид агаар цэвэршүүлэгчийн тодорхойлолтод хамрах хүрээг "ойролцоогоор" тооцоолон тавьдаг. Тиймээс агаар цэвэршүүлэгчийг сонгохдоо байрныхаа талбайн хэмжээтэй ойролцоо аль эсвэл бага зэрэг илүү хэмжээтэйг сонгох хэрэгтэй.

АГААР СЭЛГЭХ ХЭМЖЭЭ

CADR (Cleaning air Delivery rate) буюу АГААР СЭЛГЭХ ХЭМЖЭЭ нь хэдий хэмжээтэй талбайн агаарыг цэвэршүүлэх чадамжтайг харуулах стандарт үзүүлэлт юм.

Энэхүү стандартыг “Дэлхийн гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгчдийн холбоо”-ноос тогтоосон байдаг ба үүнд цэвэрлэх тоос, тоосонцрыг:

  • Утаа /0.09-1.0 микрон/ 
  • Тоос тоосонцор /0.5-3 микрон/ 
  • Нарийн тоосонцор /5-11 микрон/ гэж 3 ангилдаг.

Дунджаар 11 м2 тутамд 2/3 буюу 80%-с ихгүй хэмжээг утаанаас хамгаалах CADR үзүүлэлт эзлэх ёстой гэж үздэг.

 Жишээ нь агаар цэвэршүүлэгчийн CADR үзүүлэлт = 350м3/ц байвал

Цэвэршүүлэх тохиромжтой бага талбай = 350*0.07 =24,5м2

Цэвэршүүлэх тохиромжтой дээд талбай = 350*0.12=42м2

Энэ нь 24,5-42м2 талбайд энэхүү агаар цэвэршүүлэгчийг тохиромжтой гэж үзнэ.

Гэхдээ бага CADR үзүүлэлттэй гэхээрээ үр дүн муутай гэж үзэхээс илүү агаарын урсгалыг арай их хугацаа зарцуулан сэлгэнэ гэж ойлгож болно.

Монголд маш олон брэндийн олон загварын агаар цэвэршүүлэгч зарагддаг. Үнийн хувьд ч ялгаатай. Хүмүүс ихэвчлэн “агаар цэвэршүүлдэг л бол болоо” гээд хамгийн хямдыг нь сонгож авдаг. Зарим нь хамгийн үнэтэйг нь худалдаж авдаг. “Үнэ дагаж чанар” гэдэг үг байдаг ч тус төхөөрөмж юу хийж чадах вэ? гэдгийг нь харж өөрийн хэрэгцээндээ тохирсон сонголт хийх нь хамгийн чухал юм. Монголчуудын хувьд тийм ма талбайг цэвэршүүлэх хэтэрхий хүчтэй төхөөрөмж нэг их шаардлагатай биш учир энгийн бөгөөд илүү ухаалаг төхөөрөмж илүү тохирдог.

 Philips брэндийн AC1215 загварын төхөөрөмж 63мкв хүртэлх талбайг нэг цагийн дотор цэвэршүүлэх чадвартай бөгөөд байнга ажилладаггүй. Харин өөр дээрээ байрлах мэдрэгчийн тусламжтайгаар агаарын чанарыг хэмжиж цэвэршүүлэх шаардалагтай тохиолдолд ажилладаг юм.

 Төхөөрөмж хэрхэн ажилладаг болохыг дараах бичлэгээс үзнэ үү?