Нэвтрэх | Бүртгүүлэх

 

Лизинг хүмүүст мөнгөний асуудлаа хурдан шийдэх боломжийг олгодог ч гэсэн ихэнхи тохиолдолд худалдан авч байгаа газар болон банк хоорондоо харилцаатай байдаггүйгээс болоод 2 талд очих шаардлагатай болдог. Иймээс зарим хүмүүс дэлгүүрээс лизингээр бараа авахаас төвөгшөөдөг. Тэгвэл Нэкст электроникс танд гэр ахуйн цахилгаан бараагаа худалдаж авахдаа лизингээ газар дээр нь шийдүүлэх боломжийг санал болгож байна.

Нэкст электроникс та бүхэнд 100 гаруй брэндийн 6000 гаруй нэр төрлийн барааг 3 жил хүртэлх хугацаатайгаар лизингээр авахаас гадна 3 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй барааг ямар ч урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр лизингээр авах боломжийг Хаан банктай хамтран санал болгож байна.

Нэкстийн Улаанбаатар хотод байрлах 3 салбар дэлгүүрт зээлийн эдийн засагч өдөр бүр ажиллаж зээлийг газар дээр нь олгож байгаа тул та уахилгаан бараа лизингээр худалдан авахаар төлөвлөж байгаа бол хэрэгтэй бичиг баримтаа бүрдүүлээд Нэкстийг зориорой.

Зээлийг газар дээр нь олгох салбарууд:

-          Баянгол дүүрэг, 3, 4-р хорооллын эцэст байрлах Нэкст плаза дэлгүүр.

-          Баянзүрх дүүрэг, Намъянжүгийн гудамж, Баянзүрх их дэлгүүрийн 2 давхарт

-          Мишээл экспо төвийн - А27

Зээлийн нөхцлийг доор хүснэгтээс харна уу?

Зээлийн хэмжээ:

10 сая хүртэл төгрөг

Зээлийн хугацаа:

12 хүртэл сар

13-24 хүртэл сар

25-36 хүртэл сар

Зээлийн хүү* /жилийн/:

18.0%

19.2%

20.4%

Зээлийн хүү* /сарын/:

1.5%

1.6%

1,7

Урьдчилгаа төлбөр:

Барааны үнийн дүн 3 сая хүртэл төгрөг бол 0%, 3 сая төгрөгөөс дээш бол барааны үнийн дүнгийн 10%

Зээл олгох үйлчилгээний шимтгэл /Олгосон зээлийн дүнгийн/:

1% буюу 1.5 сая төгрөг

 

 

Бүрдүүлэх бичиг баримт:

 

Хэрвээ та дансаар цалингаа авдаг бол доорх бичиг баримтыг:

 

1.      Цахим үнэмлэх

2.      Цалингийн дансны хуулга сүүлийн 6 сарынх / ХААН банкаар цалингаа авдаг бол шаардахгүй/.

3.      Нийгмийн даатгалын дэвтэр /баталгаажуулсан байх/

4.      Бусад газар зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ / ХААН банканд зээлтэй бол гэрээ шаардахгүй.

 

 

Хэрвээ та цалингаа бэлнээр авдаг бол доорх бичиг баримтыг :

 

1.      Нийгмийн даатгалын дэвтэр баталгаажуулсан байх

2.      Нийгмийн даатгалын лавлагаа

3.      Тодорхойлолт

4.      Цахим үнэмлэх

 

дээрх бичиг баримтыг тус тус бүрдүүлээд манай салбар дэлгүүрүүдэд байрлах зээлийн эдийн засагчид хандаарай.

 

 7719-9999, 7719-1919