Нэвтрэх | Бүртгүүлэх

Худалдан авагчдын хамгийн их хүсэн хүлээдэг Нэкст Экспо 10 дахь жилдээ явагдах гэж байна. Энэ зуны  хамгийн эхний бас хамгийн том хямдрал Нэкстэд эхэлж, 6-р сарын 4-нөөс 6-р сарын 14-ныг дуустал 3,4-р хорооллын эцэст байрлах “Next Plaza” төвийн гадна талбайд “Next Expo 2019” зохион байгуулагдах гэж байна.

Өнгөрсөн 5-р сарын 18-наас 26-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төвийн гадаа талбайд зохион байгуулагдсан Нээлттэй худалдаа баруун бүсийн хэрэглэгчиддээ илүү ойртож 2 дахь удаагаа зохион байгуулагдах болжээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү нээлттэй худалдааны үеэр 100 гаруй брэндийн 6000 гаруй нэр төрлийн гэр ахуйн цахилгаан бараа болон Орос, Польшийн сайн чанарын мебелийг хямдралтай үнээр худалдан аваад, бэлэг, сугалаа, хөгжөөнт уралдаан тэмцээнд оролцоорой.

Эдгээр өдрүүдэд цахилгаан барааны мэргэжилтнүүд зурагт, угаалгын машин, тоос сорогч гэх мэт  гэр ахуйн цахилгаан барааг хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө өгнө. Мөн цахилгаан барааныхаа эдэлгээг уртасгах зөвлөгөөнүүдийг ч өгөх болно. Мөн та лизингээр худалдан авах бол банкны эдийн засагч зээлийг газар дээр нь шийдэж өгөх болно.

Хүрэлцэн ирсэн болох худалдан авалт хийсэн хүмүүсийн сонирхолтой гэнэтийн бэлэгнүүд хүлээж байгаа учир та бүхэн гэр бүлээрээ хүрэлцэн ирээрэй.