Нэвтрэх | Бүртгүүлэх

 

 

Шинэ эриний хүчин чадлыг танилцуулж байна

Galaxy Note10|10+-ийг танилцуулж байна. Ноутбукийн хүчин чадал, видео тоглоомын консоль, мэргэжлийн камер ба ухаалаг цахим үзэг. Энэ бүхнийг супер хүчин чадал бүхий Galaxy Note10|10+ утаснаас.

 

Шинэ хязгааргүй дэлгэц

 

2 төрлийн хүчирхэг Galaxy Note-тэй боллоо!

Та Galaxy Note-ийн аль ч хэмжээг сонгосон бай, гайхалтай хүчин чадлын баталгааг танд өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байж болно.

 

 

Дур булаам нимгэн корпус

Зэвэрдэггүй өнгөлсөн ган ба шил нь Galaxy Note10|10+ загваруудын гайхалтай нарийн, дэгжин дизайнд төгс зохицсон. 7.9 мм зузаан.

 

Цахилгаан мэт хурдан үйл ажиллагаа

Таны Galaxy Note10|10+ загваруудын ачааллах хурд 7-нм процессор болон 12GB-ын шуурхай санах ойн тусламжтайгаар итгэмээргүй хурдан байх бөгөөд та хаа ч байсан файлуудаа ачааллах, тоглоом тоглох, шууд цацалт хийхэд ямар ч асуудалгүй байх болно.

 

Ноутбук шиг санах ой

768 GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой 256 GB-ын дотоод санах ойн тусламжтайгаар файл хадгалах шинэ боломжуудыг өөртөө нээ.

 

Өглөөнөөс шөнө хүртэл үргэлжлэх хүчин чадал

4300 мА∙ц эзлэхүүнтэй ухаалаг зай нь таны Galaxy Note10+ утасны бүтээмжит үйл ажиллагааг өдрийн турш хангах болно.

 

Догдлуулам зургууд.
Сэтгэл хөдөлгөм видео.

 

Гар бичмэлийг таних чадвар

Galaxy Note10|10+ дээр гараар бичсэн тэмдэглэл хуулбарлагдаж, хуулж тавих эсвэл найзуудтайгаа хуваалцах боломжтой текст болон хөрвөнө.

 

Дэлгэцэн дээрээ шууд бич.

Урам зориг, онгод орсон мөчөө бүү өнгөрөөгөөрэй! Нэмэлт програм ашиглалгүйгээр хэзээ ч хамаагүй дэлгэцэн дээрээ шууд тэмдэглэл хийж, төсөөллөө зурж үлдээ.

*Дээр танилцуулсан үзүүлэлт болон дүрслэлүүд бүтээгдэхүүний жинхэнэ үзүүлэлтээс ялгаатай байж болно. Самсунг компани нь бүтээгдэхүүний тайлбар, техникийн үзүүлэлт болон хэрэглээний онцлог, шинж чанарт аливаа өөрчлөлтийг ямар ч үед, урьдчилан мэдэгдэлгүйгээр хийх эрхийг эдлэнэ. Бүтээгдэхүүний бүх мэдээлэл, тэр дундаа үйл ажиллагаа, техникийн үзүүлэлт, дизайн, сэлбэг хэрэгсэл, үйлдвэрлэлийн хүчин чадал, интерфэйс болон бусад мэдээллийг урьдчилан мэдэгдэлгүйгээр, аливаа хариуцлага хүлээлгүйгээр өөрчилж болно. Дэлгэцийн дүрс зургуудыг жишээ болгон загварчилж танилцуулсан болно.

  1. Galaxy Note10-ийн дэлгэцийн диагоналийн хэмжээ - 6,3” (дугуйрсан булангуудыг тооцвол 6,2”). Galaxy Note10+-ийн дэлгэцийн диагоналийн хэмжээ - 6,8” (дугуйрсан булангуудыг тооцвол 6,7”). Үзэгдэх байдлын бодит хэмжээ нь дугуйрсан булангууд болон камерын нүхнээс шалтгаалан бага байна.
  2. LTE-ийн оновчтой холболт шаардлагатай. Бодит хурд нь тухайн улс орон, нийлүүлэгч болон орчны нөхцлөөс хамаарах болно.
  3. 12 GB-ын шуурхай санах ой нь зөвхөн Galaxy Note10+ загварт хамааралтай. Galaxy Note10-ын шуурхай санах ойн хэмжээ - 8 GB. Шуурхай санах ойн хэмжээ нь тухайн загвар, өнгө болон улс орноос хамаарна.
  4. Санах ойн бодит хэмжээ нь урьдчилан суулгасан програм хангамжаас шалтгаална. Зөвхөн Galaxy Note10+ дээр MicroSD картын тусламжтайгаар санах ойг нэмэгдүүлэх боломжтой. MicroSD карт тусдаа худалдаалагдана. MicroSD картыг тухайн улс орон, үйлдвэрлэгчээс хамаарч худалдан авах боломжтой.
  5. Зөвхөн Galaxy Note10+ загваруудын зай цэнэгээ 24 цаг барих боломжтой. Дээрхи тооцоллыг ухаалаг гар утасны хэрэглээний дундаж статистик дээр үндэслэн тогтоосон болно. SM N970 болон SM N975 урьдчилсан хувилбаруудын үндсэн дээр АНУ болон Их Британий Стратегийн дүн шинжилгээний төвөөс 2019.07.17-08.02-ны хооронд тогтоосон. Зайн хэрэглээний бодит хугацаа нь тухайн хүрээлэн буй орчны нөхцөл, ашиглаж буй програм, аппликейшн, дуудлага хийх болон зурвас илгээх давтамж, цэнэглэх давтамж болон бусад олон хүчин зүйлээс хамаарна.
  6. Зайн стандарт эзлэхүүн хөндлөнгийн лабораторийн шинжилгээ, судалгааны нөхцөлд туршигдсан болно. Стандарт эзлэхүүн нь IEC 61960 стандартын дагуу туршигдсан дээжүүдийн өөрчлөлтийг тооцсон дундаж зайн эзлэхүүний хэмжээ юм. Цэвэр эзлэхүүн Galaxy Note10–ийн хувьд - 3400 мА∙ц, Note10+-ийн хувьд 4170 мА∙ц байна. Зайн үйл ажиллагааны бодит хугацаа хүрээлэн буй орчны нөхцөл, хэрэглээ болон бусад хүчин зүйлээс шалтгаална.
  7. Текстийг хөрвүүлэх функци тухайн хэлнээс хамаарч ашиглагдах боломжтой.